“Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаанаар улсын аварга О.Хангай 32 дахь түрүүгээ авлаа

3-р сарын 1, 2024 - 22:24
10 сарын өмнө
 0  131
“Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаанаар  улсын аварга О.Хангай 32 дахь түрүүгээ авлаа

Монгол бөхийн өргөөнд “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан болов. Барилдаанд аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва, гарди Ц.Бямба-Отгон, заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.БатмөнхД.Анар, Б.Бат-Өлзий, харцага Н.Золбоо, Т.Баасанхүү тэргүүтэй 128 бөх хүч үзсэнээс Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Н.Намнансүрэн, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарав. Дунд шөвөгт улсын заан Д.Анар, улсын начин Д.Амаржаргал, аймгийн арслан Л.Энхсаруул, Т.Довчинсэмбээ, Н.Намнансүрэн нар үлдлээ. О.Хангай аварга Үндсэн хуулийн өдрийн барилдаанд үзүүрлэж, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх, Сар шинийн барилдаан, Баян-Өндөр сумын 100 жилийн барилдаанд түрүүлсэн юм. Мөн түүний Монгол бөхийн өргөөний 46 дахь түрүү булаалдсан барилдаан ба 32 дахь түрүү болж байгаа юм.

Share:
131

like

dislike

love

funny

angry

sad

wow