Одоогийн байдлаар 11 нам сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө аудит хүргүүлжээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд оролцох намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитыг газар гуравдугаар сарын 25-ны дотор хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Тэгвэл гуравдугаар сарын 24-ны өдрийн байдлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 11 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт ирүүлснийг хүлээн авлаа.
Ардчилсан нам
Иргэдийн оролцооны нэгдэл нам /ИОНН/
Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
Зүй ёс нам
Монгол Шинэчлэлт нам
Эх орон нам
Ард түмний хүч нам
ХҮН нам
Монголын либериал ардчилсан нам
Иргэний хөдөлгөөний нам
Эх орончдын нэгдсэн нам
Үндэсний аудитын газар гуравдугаар сарын 24-ний Ням гарагт 10:00 цагаас 00:00 цаг хүртэл нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авна.