Дундаж тэтгэврийн хэмжээ 685 мянга байгааг 785 мянган төгрөгт хүргэжээ

3-р сарын 24, 2024 - 11:56
9 сарын өмнө
 0  41
Дундаж тэтгэврийн хэмжээ 685 мянга байгааг 785 мянган төгрөгт хүргэжээ

 Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр болж байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.5.5-д “цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 3.1.5-д “нийгмийн даатгалын сангийн болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшин болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан. Энэ хүрээнд Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг 9 жилийн дараа шинэчлэн баталж, тэтгэврийн хэмжээг хэрэгжүүлсэн.


Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2020 онд 25.0-40.0 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувиар, 2023 онд 10 хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр Засгийн газрын хурлаар шийдвэрлэлээ. Энэхүү арга хэмжээнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж 449.3 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 байгааг 785.6 мянган төгрөгт хүргэж 14.6 хувиар нэмэгдүүлж байна.


Түүнчлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550.0 байгааг 650.0 мянган төгрөгт, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440.0 байгааг 540.0 мянган төгрөгт хүрнэ. Дундаж тэтгэврийн хэмжээг 2019 (372.5 мянган төгрөг) онтой харьцуулахад 2.1 дахин өссөн байна.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow