Н.Мөнхбатад оногдуулсан ялыг 2 жил болгон бууруулж, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг суллажээ

3-р сарын 1, 2024 - 10:24
10 сарын өмнө
 0  95
Н.Мөнхбатад оногдуулсан ялыг 2 жил болгон бууруулж, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг суллажээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан хэмээн буруутгасан.

Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон. Тэгвэл өчигдөр  /2024.02.29/ Давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял оноосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow