Метрогоор явах тасалбарын үнэ 1000 төгрөг буюу Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр

3-р сарын 1, 2024 - 10:57
10 сарын өмнө
 0  89
Метрогоор явах тасалбарын үнэ 1000 төгрөг буюу Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэр

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өчигдөр зарласан талаар бид мэдээлсэн. 


Энэ мэдээллийн дагуу иргэд олон нийт Хотын даргын түргэдсэн шийдвэрийг шүүмжлэв. Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр  хотын дарга дөнгөж тендер зарлачихаад байж, зорчих таслбарын үнэ 1000 төгрөг хэмээсэн нь "Баригдаагүй метрогоор зорчих тасалбар үнэ 1000 хэмээсэн нь хэтийдсэн түүний PR цагаа олсонгүй" гэж олон нийт шүүмжилсэн юм.


Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Метроны техникийн үзүүлэлтийн талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс танилцуулснаар дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан байна. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолжээ.Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Сонсголонгийн уулзвараас Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийнэ. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ.Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Метротой болсноор уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан байна. Энэ мэдээллийн дагуу иргэд олон нийт Хотын даргын түргэдсэн шийдвэрийг шүүмжлэв. Бушуу туулай борвиндоо баастай гэгчийн үлгэрээр  хотын дарга дөнгөж тендер зарлачихаад байж, зорчих таслбарын үнэ 1000 төгрөг хэмээсэн нь "Баригдаагүй метрогоор зорчих тасалбар үнэ 1000 хэмээсэн нь хэтийдсэн түүний PR цагаа олсонгүй" гэж олон нийт шүүмжилсэн юм. Нэг иргэн "Энийг харж байгаад сонгуулиа өг" гэж байгаа юм шиг метроны тендерийн зараа автобусны буудлуудаар дүүргэхээ болиоч ээ, Х.Нямбаатар аа! Хайран мөнгө. Наад тендерт чинь оролцох хүн автобусны буудал дээр байтугай Монголд байхгүй шүү гэжээ.

Share:
89

like

dislike

love

funny

angry

sad

wow