Дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа

1-р сарын 13, 2025 - 08:55
3 цагийн өмнө
 0  4
Дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа

Нийслэлийн 7 дүүрэг, 14 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 69 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурав нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Share:
4

like

dislike

love

funny

angry

sad

wow