Тусламжийн цуваа ирэх үед хэт бөөгнөрөл үүсэж 112 хүн нас барж, 760 орчим хүн шархаджээ

3-р сарын 1, 2024 - 10:03
10 сарын өмнө
 0  47
Тусламжийн цуваа ирэх үед хэт бөөгнөрөл үүсэж 112 хүн нас барж, 760 орчим хүн  шархаджээ

Газ хотын баруун урд хэсэгт пүрэв гарагийн өглөө хоол хүнс ачсан тусламжийн цуваа орсон. Гэвч цуваа ирэх үед тэнд Газын иргэд цуваа руу дайрч, хэт бөөгнөрөл үүсгэсний улмаас 112 хүн нас барж, 760 орчим хүн гэмтэж шархаджээ. Газ дахь эрүүл мэндийн газраас палестинчуудыг тусламжийн цуваа руу шавах үед Израилийн армийн цэргүүд гал нээж олон хүний аминд хүрсэн гэжээ.


Харин Израилийн талаас хэт бөөгнөрөл үүсэж цуваа руу дайрсан хүмүүст сануулга өгөх үүднээс цувааны дэргэд байсан танкнаас анхааруулах дохио өгч гал нээсэн бөгөөд хэн нэгнийг шууд онилоогүй гэсэн тайлбарыг өгч байна.Юутай ч гарч буй мэдээллүүд хоорондоо зөрөөтэй байгаа аж.

Газад ийнхүү Палестины 100 гаруй иргэн тодорхойгүй шалтгааны улмаас амь үрэгдсэн явдлын дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаан зарлаж, пүрэв гарагийн шөнө хаалттай хуралджээ. 

Арабын нэгдсэн Эмират улс тусгай баг томилж пүрэв гарагийн өглөө гарсан хэргийг мөрдөн шалгах хүсэлтийг тавьж байна. Харин Газад түр гал зогсоох хэлэлцээр байгуулахад гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уг явдлын дараа хэлэлцээр байгуулах яриа хэлцэл улам түвэгтэй болно гэдгийг анхааруулжээ.


Хэдийгээр Израил хоол хүнс олж авахын төлөө цуваа руу үй олноороо дайрсан палестинчууд руу гал нээж хороогоогүй гэж мэдэгдсэн ч Газ дахь Аль-Авда эмнэлгийн захирал Мохаммед Салха гэмтэж шархадсан 161 хүнийг эмчилсний ихэнх нь бууны суманд оногдсон гэжээ.

Share:
47

like

dislike

love

funny

angry

sad

wow