Нийтийн тээврийн зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт орууллаа
Нийслэлийн Засаг даргын А/730 дугаарын захирамж гарсантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний зургаан чиглэлийн 53 тээврийн хэрэгслийн маршрутад түр өөрчлөлт оруулан зохицуулаад байна. Тодруулбал,
- Ч:10-“Ганц худаг-Баянмонгол хороолол - ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх
- Ч:32б-“Офицеруудын ордон - ТЭЦ 3” чиглэлийг Баянмонгол хорооллоос Хүннүгийн гудамжаар дайран өнгөрч Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх
- Ч:42-“Сүлжмэл-Нарны - Зайсан” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр баруун эргэж Зайсангийн гудамж руу нэвтрэх
- Ч:56-“Архивийн ерөнхий газар - Буянт Ухаа 2 хороолол - 120 мянгат” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зүүн тийш зорчин Хүннүгийн гудамж И-март дэлгүүрийн урд буцаж эргэх
- Ч:61-“Офицеруудын ордон – МУБИС - 120 мянгат - Алтай хотхон” чиглэлийг Чингисийн өргөн чөлөөгөөр зорчин 120 мянгатын уулзвараар хойш эргэн Энхтайваны гүүр давах
- Ч:71-“Дүнжингарав - Баянмонгол хороолол - Хүннү 2222 – 120 мянгат - Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийг Хүннүгийн гудамжаар зорчуулан 120 мянгатын уулзвараар академийн гудамж руу нэвтрүүлэн тойруулахаар зохицууллаа.