Сурагч охин орцныхоо гадаа нохойд хазуулсан харамсалтай хэрэг гарчээ

2-р сарын 26, 2024 - 12:55
10 сарын өмнө
 0  85
Сурагч охин орцныхоо гадаа нохойд хазуулсан харамсалтай хэрэг гарчээ

Бага насны хүүхдийн хөтөлж явсан нохой бусад руу дайрч,  сурагч охины гарынх нь буглагаас хазаж гэмтээсэн харамсалтай хэрэг гарчээ. Бага насны хүүхэд нохойгоо салхилуулж явсан бөгөөд нохойныхоо уяаг дийлэхгүй ийм явдал болжээ. Хохирсон охины аав  "Та нарын эрхлүүлж тэжээдэг эгдүүтэй амьтад чинь та нартаа л эрх эгдүүтэй амьтан болохоос гэрээсээ гараад л бусдын хувьд ямар ч аюул тарьж мэдэх араатан шүү дээ. Хүүхдүүд айна, цочино. Зузаан күртик, цамцтай тулдаа л арай гайгүй өнгөрч. Нимгэн нойтон явсан бол махыг нь тасдах нь байна. Өөрсдөө ч арчлахгүй залхуурч хэвтээд татаж ч дийлэхгүй жоохон хүүхдэд нохойгоо хөтлүүлээд гаргасан байх юм" хэмээн бичжээ.

Share:
85

like

dislike

love

funny

angry

sad

wow