Мандал сумын орлогч дарга хүчингийн хэргээ хүлээн зөвшөөрчээ
Монголын төрийн албан хаагч Чежү аралд ажлын айлчлал хийж байх үедээ бэлгийн хүчирхийллийн хэрэгт сэжигтнээр татагдсан болохыг Өмнөд Солонгосын "KBS" телевиз зургадугаар сард анх мэдээлж байв. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогчийг айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан нь монголчуудад ичмээр харин солонгосчуудын чихийг дэлдийлгэж байв.
Тэгвэл өчигдөр /2023.08.24/ Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүх хурал болсон байна. Шүүх хурлаар хүчингийн хэрэгт буруутгагдаж байсан М бүх хэргээ хүлээн зөвшөөрсөн. Мөн тэрбээр хохирогчоос өршөөл үзүүлэхийг хүссэн гэх мэдээллийг БНСУ-ын хвлэлүүд мэдэээлж байна. Чежү хотын эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар хэлтсийн шүүхээс М-д холбогдох шүүх хурлыг есдүгээр сард үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч 20 гаруй насны эмэгтэй нь Монгол Улсын иргэн бөгөөд тухайн үед орчуулагчаар ажиллаж байв.