Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг шууд ачиж эхэлжээ

10-р сарын 14, 2024 - 14:03
2 сарын өмнө
 0  13
Нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг шууд ачиж эхэлжээ

Замын хөдөлгөөний түгжрэл ихэсч байгаатай холбоотойгоор нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн автобус зорчих дүрмийг санахыг Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч нарт анхааруулсан билээ. Зарим байршлуудын автозамын нэгдүгээр эгнээг зогсоол мэт ашигладаг иргэдийн машиныг энэ сараас шууд ачихаар болжээ. Замын камер, алба хаагчийн хяналтаас гадна автобусны теле камераар торгууль тооцох шийдвэр гаргажээ.


Тодруулбал, Автобусны буудал дээр түр болон удаан зогсох, авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчилд тус тус 20 нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор хуульд заасан байдаг. Тиймээс улсын дугаар тэгш, сондгой хязгаарлалтгүй энэ үед заасан эгнээ байраар замын хөдөлгөөний дүрмийн дагуу зорчих хэрэгтэй.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоох нь тухайн авто замын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг бууруулж тээврийн хэрэгслээр зорчигч, жолооч нарын хөдөлгөөнд оролцох хугацааг нэмэгдүүлж улс орон, хувь хүмүүсийг эдийн засгийн алдагдалд оруулах, зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болж байгаа аж. Иймд хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх хэлбэрээр осол ихээхэн бүртгэгдэж байгаа юм.


Иймд нэгдүгээр эгнээг машины зогсоол мэт ашигладаг жолоочдыг торгох арга хэмжээ авч эхлэхээр болжээ.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow