"The Hu" хамтлагийн "Босоо заяат Монгол" амьд тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшлээ

10-р сарын 14, 2024 - 14:14
8 өдрийн өмнө
 0
"The Hu" хамтлагийн "Босоо заяат Монгол" амьд тоглолт Грэммийн эхний шалгаруулалтад нэр дэвшлээ

67 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол ирэх оны хоёрдугаар сарын 2-нд АНУ-ын Лос Анжелес хотод болно. 


Уг шагналд нэр дэвшигчдийг ирэх арваннэгдүгээр сарын 8-нд зарлах юм. Тэгвэл Грэммийн шагналд өрсөлдөхөөр нэрээ өгсөн уран бүтээлчдийг тодруулах эхний санал асуулга энэ сарын 4-нөөс 15-ныг дуустал үргэлжилнэ.  

Хүннү рок урсгалаар дэлхийд танигдсан "The Hu" хамтлагийн 2023 онд Англид болдог Гластонберигийн хөгжмийн наадамд толилуулсан "Upright Destined Mongol" (Босоо заяат Монгол)-ыг шилдэг амьд хөгжмийн тоглолт төрөлд нэр дэвшихээр хүсэлтээ өгчээ.


Тэдний нэр дэвшихээр өрсөлдөж буй шилдэг амьд хөгжмийн тоглолт ангилалд 456 хамтлаг, дуучин уран бүтээлээрээ нэр дэвших хүсэлтээ өгчээ. 

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow