Дархан-Эрдэнэт чиглэлийн замд халтиргаа гулгаа үүсжээ
Өнгөрсөн шөнө цас орсноос Дархан-Эрдэнэт чиглэлийн авто замын 11-14, 54-55, 57-58 км-т замын зорчих хэсэг бүхэлдээ мөсөн бүрхүүлтэй болж, халтиргаа гулгаа үүсжээ.
Тус замыг хариуцагч "Дархан АЗЗА" ТӨХК-иас шуурхай ажлын хэсэг гаргаж, өгсүүр уруу болон эргэлттэй хэсгүүдээр шороо болон бодис цацаж байгааг мэдээлэвь. Улмаар жолооч нарыг хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг санууллаа.