“Нэг чипс чалленж” –д оролцоод нас баржээ
Массачусетс мужийн нэгэн өсвөр насны хүүхэд "One Chip Challenge" буюу “нэг чипс чалленж” гэгддэг олон нийтийн сүлжээний чалленжид оролцсоныхоо дараа буюу өнгөрсөн баасан гарагт нас барсан гэж FOX news өнөөдөр мэдээллээ. Хохирогч 14 настай Харрис Волобагийн ээж NBC 10 Boston телевизэд түүний хүү хэт халуун ногоотой Paqui чипс идээд нас барсан гэж ярьжээ.
“National Capital Poison Center” цахим хуудаст мэдээлснээр тортилла хэт халуун ногоотой чипс үйлдвэрлэгч компанийн санаачилсан олон нийтийн сүлжээний чалленж бөгөөд нэг ширхэг чипс идсэний дараа нэг цаг орчим юу ч идэж уухгүй байж чадах эсэхээрээ тэвчээрээ шалгадаг сорилт гэнэ.