Илон Маск: 100 тэрбум гаруй долларыг нийгмийн даатгалгүй, хаяг тогтоох түр бүртгэлгүй хүмүүст олгож иржээ. Хэрэв энэ нь үнэн бол маш сэжиг бүхий зүйл

АНУ-ын засгийн газрын үр ашгийг дээшлүүлэх агентлагийг (DOGE)-ийг тэргүүлж буй Илон Маск тус улсын Сангийн яам үл мэдэгдэх хүмүүст жил бүр 100 тэрбум долларын тэтгэмж олгодог байсан тухай мэдэгдлээ.
"Төрийн гаргаж байгаа бүх гүйлгээ нь санхүүгийн аудит хийхэд хялбар төлбөрийн ангилалтай байх ёстой. Мөн бүх гүйлгээнд төлбөрийн үндэслэлийг тайлбарлах хүснэгт шаардлагатай бол одоогоор уг хүснэгт хоосон байна. Надад мэдээлснээр жил бүр 100 тэрбум гаруй долларыг нийгмийн даатгалгүй, ядаж хаяг тогтоох түр бүртгэлийн дугааргүй хүмүүст олгож иржээ. Хэрэв энэ нь үнэн бол маш сэжиг бүхий зүйл” хэмээн Маск Х сүлжээнд бичжээ.






