Хар салхины улмаас зургаан хүн амиа алджээ
Америкийн Алабама мужийг дайрсан удаа дараагийн хар салхины улмаас хамгийн багадаа зургаан хүн амиа алджээ.
Түүнчлэн хамгийн багадаа 12 хүн гэмтэж бэртсэн талаар Associated Press агентлаг мэдээлсэн байна. Тэднийг эмнэлэгт хүргэжээ.
Албан ёсны мэдээллээр Алабама мужийн 40-50 байшин барилга гэмтэж, сүйдсэн байна.