Насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авдаг тусгай өрөөтэй болохоор шийдвэрлэжээ

3-р сарын 19, 2024 - 17:38
9 сарын өмнө
 0  16
Насанд хүрээгүй хүүхдээс мэдүүлэг авдаг тусгай өрөөтэй болохоор шийдвэрлэжээ

Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай уулзалт зохион байгуулж, хүүхдийн эрхийн асуудлаар санал солилцжээ.

Уулзалтын үр дүнд насанд хүрээгүй гэрч, хохирогч, холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллаж, насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах тусгай өрөөг тус газарт байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн прокуророос хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд бүртгэгдсэн гомдол, мэдээлэл, хамтарсан багаас гаргасан нөхцөл байдлын болон хүүхдийн эрсдэлийн үнэлгээг 2023 оны 4 дүгээр улирлын байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авахаар болжээ.

Share:
16

like

dislike

love

funny

angry

sad

wow