Хонь: Сэтгэлээ зориулсан ажил үр шимээ өгч, таны гэр бүлд аз жаргалыг бэлэглэнэ.
12 ордын өдрийн зурхай (2024.10.11)
Хонь: Сэтгэлээ зориулсан ажил үр шимээ өгч, таны гэр бүлд аз жаргалыг бэлэглэнэ. Хэрэв та олон нийтийг хамарсан ажил төлөвлөж байгаа бол түүнийгээ тогтсон хэв маягаар биш сонирхолтой байлгах үүднээс арай өөр аргыг бодож олоорой. Энэ нь зөвхөн ажилд хамааралтай бус амьдралын хэв маягт тань ч сайнаар нөлөөлж болох юм.
Үхэр: Шийдэмгий бөгөөд хэтэрхий итгэлтэй байдлаасаа болж та хохирч магадгүй. Шинэ өөрчлөлт хийх, ажлаа солих зэрэгт тийм ч тохиромжтой бус байна. Гэр бүлд харилцаатай холбоотой зарим нэг таагүй асуудал гарч магадгүй. Өөрийн биеэ зөв авч явах байдлаар үр хүүхдүүддээ үлгэрлэхийг эрмэлзээрэй.
Ихэр: Эрүүл мэндийн асуудал гарч магадгүй тул ямар ч нөхцөл байдалд анхаарлаа өндөр байлга. Хоол хүнсээ зөв зохистой хэрэглээгүйгээс үүдэлтэй бие махбодод хямрал гарч магадгүй. Ямар ч завгүй байсан зөв хооллох зарчмыг эхний ээлжид тавихыг зөвлөж байна. Өөрийн зөн билигтээ хэт итгэн юм бол бусдын тав тухыг алдагдуулж магадгүй.
Мэлхий: Оюуны хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох үйл явцад хүндрэл гарч магадгүй. Амьдрах чадамж өндөр түвшинд байх ч болж бүтэхгүй бүхнийг бүтээж чадна гэсэн үг биш. Тэгэхийн тулд танаас маш их эрч хүч, хичээл зүтгэл шаардагдана. Ээдрээтэй асуудал болон ганцаар шийдвэрлэж чадахгүй зүйлээ хамтын хүчээр хийгээрэй.
Арслан: Үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв тодорхойлох үе. Ажил хэргийн харилцаандаа итгэж болох эсэхийг дүгнэж цэгнэхийг од эрхэс танд зөвлөж байна. Ойрын төлөвлөгөөгөө хурдан хугацаанд гаргаж ямар үр дүнд хүрч болохоо хамт олноороо зөвлөлд. Хамтрагчтайгаа харилцах харилцаа, харилцан итгэлцэл дээр их зүйл оршин тогтноно гэдгийг санаарай.
Охин: Ямар ч асуудал тулгарсан түүнийг аз турших маягаар шийдвэрлэх гэсний хэрэггүй. Олон хүнээс туршлага судалж, шалгарсан арга барилыг ашиглахыг зөвлөж байна. Хаашаа ч хандах боломжгүй болсон мэт санагдах үе ирэх ч бусдын тусламж, өрөвч нинжин сэтгэлд хэт найдалгүй, яаж энэ байдлаас хурдан гарах тухай л бодох хэрэгтэй. Таны хичээл зүтгэл үр дүнгээ өгч өөрөө өөрийгөө аврах болно.
Жинлүүр: Нөөц боломжоо өсгөж болохуйц шинэ саналыг сайтар нухацтай бодох хэрэгтэй. Гэхдээ санаанд тань нийцэхгүй, сэжигтэй саналаас зайлсхийх хэрэгтэй. Хэн нэгний хуурамч хандлагад өртөж болзошгүй тул туйлын хянуур байхыг зөвлөж байна. Худалдаа наймаа хийхээр төлөвлөсөн бол эргэлзэж цаг алдалгүй зоригтой шийд.
Хилэнц: Ашиг сонирхол ихээхэн өвөрмөц содон зүйл рүү чиглэж магадгүй. Шинэ сонирхол нь хэсэг хугацаанд өөр зүйл рүү сатаарах зав өгөхгүй. Хувь хүний туйлын ажил хэрэгч, зорилготой, хичээнгүй байдал ашиг тусаа өгнө. Ажил хэрэгч хүмүүс л таагүй уулзалтаас татгалзаж чадна.
Нум: Өөрийн боломж нөхцөлөө бодитоор дүгнэж цэгнэх үе. Авьяас билэг, сэргэлэн овсгоотой зан тань амжилт олоход туслах болно. Харин өмнөө тавьсан зорилгоо бодлогогүйгээр гүйцэлдүүлэх гэж хичээх хэрэггүй. Халуун дулаан уур амьсгалыг хайрын харилцаандаа бүрдүүлэхэд өнгөрүүлэх үдшийн зоог, халуун дулаан яриа танд сэтгэл ханамжийг авчирна.
Матар: Таны төлөвлөгөөг нурааж мэдэх мэдээлэл ирнэ. Аливаа зүйлд хүлээцтэй хандаж, үйл явдлын дунд төөрөлдөхөөс сэргийлээрэй. Сайн сайхныг амласан хуурамч санал, гэнэтийн танил, аз туршсан худалдан авалтуудыг зогсоох хэрэгтэй. Шийдэгдээгүй асуудал, хийгээгүй ажлаасаа болж багахан хэмжээний зөрчил тэмцэл болно.
Хумх: Хуучин холбоо харилцаагаа сэргээхэд таатай ба ойр дотнынхоо хүмүүст бодитой тусламж үзүүлээрэй. Амьдралын эрч хүч багасаж байх тул биеийн хүчний ачаалал шаардсан ажил болон эрсдэлтэй байж болох үйлдлээс зайлсхийх нь өлзийтэй. Үр ашиг өгөх нь эргэлзээтэй аливаа худалдан авалтыг хийхээс зайлсхий.
Загас: Таны өмнө гарч ирэх боломж нь ямар ч хүнд байдлаас эвтэйхэн гарах бололцоог гаргаж өгнө. Санаачилгатай байж гэр бүл болон ойр дотнын хүмүүстээ бүхий л таатай нөхцөлийг бүрдүүл. Гэрээ тохижуулах, засвар хийх зэрэг ажил амжилттай болж таныг шинэ орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц өөрчлөлт болж чадна. Удаан хугацаанд бодож байсан ажлаа амжилттай хийнэ.