Цасан шуурганаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт мөнгөн тусламж үзүүллээ

11-р сарын 8, 2023 - 12:53
1 жил өмнө
 0  14
Цасан шуурганаар амь насаа алдсан иргэдийн ар гэрт мөнгөн тусламж  үзүүллээ

Амралтын өдрүүдийн цасан шуурганаар Төв аймгийн Эрдэнэсант суманд таван эмэгтэй, нэг хүүхэд харамсалтайгаар эндсэн тухай бид мэдээлсэн. Энэ дагуу  аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаар ахлуулсан ажлын хэсэг Лүн, Эрдэнэсант сумдад ажиллаж байгаа бөгөөд, байгалийн гамшигт үзэгдэлд өртөж амь хохирсон зургаан өрхийн гишүүдтэй уулзаж, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.


Тус өрхүүдэд 16-4 насны 8 хүүхэд, насанд хүрсэн 12 иргэн байна. Эдгээр өрхүүдэд Улсын Онцгой комиссоос тус бүр 5 сая төгрөг, аймгийн Онцгой комиссоос тус бүр 1 сая төгрөг, сумын зүгээс 500 мянган төгрөг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тус бүр 100 мянган төгрөгийн дэмжлэг, тусламж үзүүллээ.


 Мөн Улсын Онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай шатахууны дэмжлэгийг үзүүлж байна.

Share:
14

like

dislike

love

funny

angry

sad

wow