NASA САРАН ДЭЭР ТӨМӨР ЗАМ БАЙГУУЛЖ, ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

5-р сарын 14, 2024 - 08:42
7 сарын өмнө
 0  71
NASA  САРАН ДЭЭР ТӨМӨР ЗАМ БАЙГУУЛЖ, ГАЛТ ТЭРЭГ ЯВУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

NASA саран дээр урьд нь төсөөлж байснаас илүү их хэмжээтэй ус байгааг тогтоосон. Ингэснээр хүн төрөлхтөн саран дээр суурьших, сарнаас цааш сансрын гүн рүү аялах боломж нээгдэж байна гэж үзсэн. 


Нарны туяанаас хамгаалах агаар мандал бараг байхгүй тул сарны гадаргуу дээр ямар ч ус байхгүй гэж 1990-ээд оныг хүртэл үздэг байв. Үүний дараа сансрын хөлгөөс хийсэн судалгаагаар сарны туйлуудын ойролцоох тогоонуудад мөс хадгалагдаж буй шинж тэмдгийг илрүүлж байжээ. NASA иймд саран дээртөмөр зам байгуулж, галт тэрэг явуулах төлөвлөгөө танилцууллаа.  2030 он гэхэд саран дээрх өдөр тутмын үйл ажиллагаанд тээврийн хэсэг чухал үүрэгтэй гэж үзжээ.


Share:
71

like

dislike

love

funny

angry

sad

wow