В. Путин: Орос улс гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрнө, 30 хоногийн гал зогсоох үеэр барууны цэргийн тусламжийг Киевт зогсоо

3-р сарын 14, 2025 - 10:45
9 цагийн өмнө
 0  41
В. Путин: Орос улс гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрнө, 30 хоногийн гал зогсоох  үеэр барууны цэргийн тусламжийг Киевт зогсоо

"Орос улс гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь урт хугацааны энх тайванд хүргэх ёстой" гэж В. Путин Беларусийн Ерөнхийлөгч А. Лукашенкотой хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.Тэрбээр хэлсэн үгэндээ


"Бид цэргийн үйл ажиллагааг зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь урт хугацааны энх тайван байдалд хүргэж, хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой. Саудын Арабт болсон уулзалтыг гаднаас нь харахад Украины тал Америкийн шахалтаар шийдвэр гаргаж байгаа юм шиг харагдаж магадгүй. Уг нь Украин үүнийг америкчуудаас хүсэх ёстой байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Гал зогсоох тухай санаа өөрөө зөв. Бид үүнийг мэдээж дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх ёстой асуудлууд бий. Америкийн хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ энэ талаар ярилцах, магадгүй Ерөнхийлөгч Трамп руу утасдаж, хамтдаа хэлэлцэх хэрэгтэй"


 гэж Путин хэлсэн юм. Мөн тэрээр Украиныг дахин зэвсэглэхгүй, цэрэг дайчлахгүй байх, 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн үеэр барууны цэргийн тусламжийг Киевт зогсоохыг санал болгожээ.

Share:
41

like

dislike

love

funny

angry

sad

wow