Монгол Улс медалийн үзүүлэлтээр 20 дугаарт бичигдэж байна
Олимпын наадамд Монгол Улсаас спортын есөн төрөлд 33 тамирчин оролцож байна.
Эхний тав хоногийн байдлаар олимпын медалийн үзүүлэлтээр Япон Улс зургаан алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Үүний араас олимп зохион байгуулагч орон Франц таван алт, найман мөнгө, гурван хүрэл медальтайгаар удаалж байгаа бол гуравдугаарт Хятад улс нийт 12 медалиар бичигджээ. Хятадууд таван алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.
Монголчуудын хувьд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жингийн барилдаанд дэлхийн аварга Б.Баасанхүү мөнгөн медаль хүртсэнээр Монгол Улс медалийн үзүүлэлтээр 20 дугаар байрт бичигдэж байна.