Намын даргын сэтэр, гэрчилгээ, тамгаа "жалгын зодоон" болгоод буй гуравыг хэн удирдаад байна вэ?
Ардчилсан нам жалганы зодооноосоо илүү алсыг харж чадахгүй болтлоо доройтож буйг олон нийт харж байна. Учиртай гурван толгой нь одоо “урхагтай” гурван толгой боллоо. Намын дарга гэх Л.Гантөмөр, тамгатай С.Эрдэнэ, гэрчилгээтэй Х.Баттулга гээд өөрсдийн эрх ашиг бүхнээ өвөртөлсөн “үр могойнууд” АН-ын “дайсан” боллоо. Тэд АН-ыг хаа хүргэх гэж ингэж царгууцалдаад байна вэ.
Эв зүйгээ олохгүй гурван “урхагтай толгой”-д шүүхийн шийдвэрүүд улам хагралдуулах дайжинтай шийдвэрүүдийг гаргаж, хэн хэнд нь тал алдахгүй, найдвар тавьж улс төржүүлээд эхлэв. Үнэндээ энэ бүхнийг зохицуулаад шийддэг шүүхийн байгууллага байхад нэг талд нь гаргаж чадахгүй байх жишээтэй. Нэг намын маргааныг шийдэж чадахгүй бол өөр юуг шийдэх юм бол. Нүүрсний хулгайчиддаа хариуцлага тооцож чадахгүй дүлэгнэж суугаа засаг барьж буй МАН-ын тохуурхал уу.
Энэ ”урхагтай гурван толгой”-г тэр зүгээс удирдаад байна уу гэсэн хардлага бас бий. Гэтэл шүүхийн байгууллагынх нь гаргаж байгаа шийдвэрүүд сонин. Тухайлбал, Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг даргаар бүртгэсэн. Тэгсэн атлаа гэрчилгээ авах хүсэлтээс нь татгалзсан. Харин Х.Баттулгад гэрчилгээг , Захиргааны хэргийн шүүх С.Эрдэнэд тамгыг нь гээд гурав хувааж шийдвэрээ гаргаж байгаа нь ойлгомжгүй. Хаанаас шийдсэн хэтийдсэн тохуурхал вэ. Тохуурхалын год дүрд тоглож байгаа энэ “гурван толгой”-д өөрсдийнх нь шуналаас илүү эрх ашиг гэж байхгүй бололтой. Бусдын тоглоом тохуу болж АН-ыг аль ч үгүй болгох сонирхлыг гардан хийж буй нь тэд өөрсдөө л байна. Гаднаас чихэр шийдхээр тэрийг нь авдаг ийм лидерүүд гэж байдаг юм уу.