Зодуулсны улмаас хүнд гэмтэл авсан гурван настай хүү Түрк улсыг зорилоо

3-р сарын 30, 2023 - 11:47
2 жил өмнө
 0  21
Зодуулсны улмаас хүнд гэмтэл авсан гурван настай хүү Түрк улсыг зорилоо

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл аван, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Б.Батзаяаг  Турк улсад эмчлүүлэхээр өнөөдөр /2023.03.30/ авч явлаа. Хүүг Турк улсад хүргэхэд аав нь мөн ГССҮТ-ийн эмч, сувилагч нар хамт явж байгаа гэнэ.

Хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай аж. Аав нь ард түмнээс хандив хүссэнээр 65 сая төгрөг цугларсан бөгөөд үлдэгдэл эмчилгээний төлбөрийг босгохын тулд рок попын дуучид“Амьдрал бэлэглэе” тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 9-нд UB Palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас зохион байгуулахаар болсон. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй юм. Уг тоглолтоос олсон орлогыг Б.Батзаяа хүүг эмчлүүлэхэд зориулах юм.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow