Л.Гантөмөр ''Ч.Лодойсамбууд хариуцлага тооцно'' гэсэн бол, Ч.Лодойсамбуу'' АН, Ардын намын клуб биш. Дарангуйлал бидэнд хэрэггүй " хэмээжээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Түүний улс төрийн акцыг дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан билээ.
АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа" гэдгийг мэдэгдсэн. Мөн бусад гишүүдийг гарын үсэг зурвал хариуцлага тооцно хэмээсэн байна. Харин намын даргынхаа энэ байдалд уурссан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу түүнд "Ардчилсан нам Ардын намын клуб биш. Ардчиллаа хамгаалдаг, дотоод ардчилалтай, үнэт зүйлтэй нам байх ёстой. Дарангуйлал бидэнд хэрэггүй " хэмээжээ.






