Ажилгүй болсон УИХ-ын гишүүн асны 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг хүчингүй болгох өргөдөлд санал авч эхэлжээ

9-р сарын 29, 2025 - 10:39
2 сарын өмнө
 0  103
Ажилгүй болсон УИХ-ын гишүүн асны  12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохыг хүчингүй болгох өргөдөлд санал авч эхэлжээ

УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт "Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно" гэж заасан байдаг.

Энэхүү асуудал өмнө нь нийтэд ил болж багагүй шүүмжлэл дагуулсан байдаг. Тэгвэл иргэн Ц.Батболд энэ заалтыг хүчингүй болгуулах нийтийн өргөдөл санаачлан санал авч эхэлжээ.

Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно." гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл, гомдол гаргасан бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадлалд "...Уг маргаан Үндсэн хуулийн шүүхийн мөн чанарт нийцэхгүй болно, мэдээлэл гарагагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт " Иргэд бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна." гэж заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлагчид уламжлах эрхтэй" гэж заасан тул нийтийн өргөдөл гаргаж байна гэжээ. Энэ өргөдөл 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм.

Share:
103

like

dislike

love

funny

angry

sad

wow