Наадам 2023: Шагайн харвааны өсвөрийн шигшээ дөрвөн баг шалгарлаа

7-р сарын 12, 2023 - 09:11
1 жил өмнө
 0
Наадам 2023: Шагайн харвааны өсвөрийн шигшээ дөрвөн баг шалгарлаа

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны өсвөрийн харваачид долоодугаар сарын 6-нд Шагайн харвааны асарт цэц мэргэнээ сорьсон.

Өсвөрийн шагайн харваанд Улаанбаатар хот, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дорноговь зэрэг аймгаас 10 багийн 80-аад  харваач оролцож, шилдэг дөрвөн баг шалгараад буй.

Шилдэг дөрвөн баг өнөөдөр /2023.07.12/ өглөө 09.00 цагаас Шагайн асарт цэц мэргэнээ сорьж, шилдгүүд тодорно.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээний өсвөрийн төрөлд шигшээ дөрөвт шалгарсан багууд:

Наадам 2023: Шагайн харвааны өсвөрийн шигшээ дөрвөн баг

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow