ТАХИЛТЫН ЗАМД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААР ГАРЧ ЯВСАН 12 НАСТАЙ ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ЖОЛООЧИД ЯЛ ОНООЖЭЭ

12-р сарын 6, 2023 - 08:18
1 жил өмнө
 0  179
ТАХИЛТЫН ЗАМД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААР ГАРЧ ЯВСАН 12 НАСТАЙ ОХИНЫ АМИНД ХҮРСЭН ЖОЛООЧИД ЯЛ ОНООЖЭЭ

 Өнгөрсөн 9-р сард СХД-ийн нутаг дэвсгэр, Тахилтын замд явган хүний гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрсан ноцтой осол гарсан билээ. Ослын улмаас 12 настай охин амиа алдаж, нөгөө хүүхэд нь гэмтсэн юм. Осол гаргасан жолоочийн гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо. Шүүх жолоочийг гэм буруутайд тооцон, нээлттэй хорих ангид 4 жил, 6 сар хорих ял оноосон байна.

Share:
179

like

dislike

love

funny

angry

sad

wow