Монголын спорт холбоодын нэгдсэн тэмцээн өнөөдөр туялзуур сэлмээр эхэлнэ
Спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. 10 өдөр үргэлжлэх тус тэмцээн спортын 20 төрлөөр “Буянт-Ухаа” спорт ордон, “Степп Арена”, “Юү Жи Палас”, “Хурд” авиралтын заал, “Техник спортын төв” гэсэн таван газарт болох юм. Маргааш буюу нээлтийн өдөр туялзуур сэлэм, бүжгийн спортын тэмцээн болох хуваарьтай байна. Спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээний нэг онцлог нь нэг тасалбараар 10 өдөр үзэх боломжтой. Харин 14 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүйгээр хүссэн тэмцээнээ үзэх эрхтэй юм. UNC холбоодыг дэмжих хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан. Холбоодын Нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15 сая төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилтийг тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулах юм. Гурав дахь удаагийн нэгдсэн улсын аваргад олимпын спортын төрлүүд давамгай байгаагаараа онцлогтой аж.