Бейонсегийн талаарх шар мэдээ иргэдийг талцуулаад байна
Дуучин Бейонсег Үндэсний хөлбөмбөгийн лигийн тоглолтын нээлтэд оролцож, төрийн дуулал дуулахыг нь бүх насаар нь хориглосон тухай шар мэдээ хэвлэлд гарчээ. Тодруулбал, есдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний хөлбөмбөгийн лигийн ээлжит улирлын тоглолтын үеэр тэр төрийн дуулал дуулсан. Гэвч тэр уламжлалт төрийн дуулал бус Хар арьстнуудад зориулсан төрийн дуулал дуулсан гэв. Тиймээс түүний Үндэсний хөлбөмбөгийн лигт төрийн дуулал дуулах эрхийг бүх насаар нь хассан гэж хэвлэлд мэдээлсэн. Хар арьстнуудын төрийн дуулал гэгддэг “Lift Every Voice and Sing” дуу нь Африк гаралтай Америкийн ард түмний эрх чөлөөний төлөөх дуу хоолой болж 1919 онд анх гарч байжээ.
Энэ үйл явдал спорт, хөгжим, нийгмийн үнэт зүйлс хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг харуулна гэж үзжээ. Бейонсег цаашид дуулахыг хориглосон нь спорт, урлагийн салбарынхныг бүхэлд нь цочирдуулсан. Мөн урлагийн эрх чөлөө, соёлын төлөөлөл, эдгээр түүхийг бүрдүүлэхэд байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх өргөн хэлэлцүүлгийг иргэдийн дунд өрнүүлэв. Гэхдээ энэ мэдээлэл “SpaceXMania.com” цахим хуудсанд хоёр ч удаа нийтлэгдсэн. Анхны нийтлэл нь фэйсбүүк дээр бараг 50 мянган лайк авсан бол хоёр дахь 23 мянган лайк авчээ. Гэвч энэ нь худал мэдээлэл гэдгийг өнөөдөр “Snope” хуудас “Fact check” булангаараа баталгаажуулав. Бейонсе энэ сард Үндэсний хөлбөмбөгийн лигийн ямар ч тоглолтод дуулаагүй юм байна.