Эцэг эх нь тодорхойгүй охин түр хамгаалах байранд 6 сар амьдарч байна
Хүүхдийг түр хамгаалах байранд арав гаруй хүүхэд байна. Энэ байранд эцэг эхдээ зодуулж хүчирхийлүүлдэг, төөрсөн хүүхдүүд ирдэг аж. Хүүхдийг түр хамгаалуулах байранд хамгийн удаан байгаа нь зургаан сар болж буй юм. Тэрбээр 2023 оны наймдугаар сард төөрсөн гэх шалтгаанаар анх иржээ. Хүүхдийн гадаад байдлаас анзаарвал хүчирхийлэлд өртөж байсан ээж аавдаа зодуулдаг байсан болов уу гэмээр байжээ. Харин энд ирээд охин тухайн орчиндоо дасан зохицож байгааг тус хамгаалах байрныхан ярьж байв. Тухайн хүүхэд хэлэмгий, сэргэлэн ч "Ээж аавынхаа нэрийг санахгүй байна" гэдэг бөгөөд "Ээж аав нь ирвэл гэртээ очих уу" гэхэд "Би явахгүй" хэмээн хариулах аж.