Галд 48 настайн эрэгтэй өртөж, амь эрсэджээ
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бэлх”-ийн тавдугаар гудамжинд амбаар шатсан дуудлага өнөөдөр 00:35 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй байшин шатаж, гал түймэрт 48 настай, эрэгтэй өртөж, нас баржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид галыг унтрааж, цогцсыг Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгсөн байна.