Монголын иргэн онгоцонд согтуурч Астанад саатуулагджээ

8-р сарын 17, 2023 - 08:54
1 жил өмнө
 0  26
Монголын иргэн онгоцонд согтуурч Астанад саатуулагджээ

Монголын иргэн онгоцонд согтууруулах ундаа хэрэглэж, бусдад саад болсон хэргээр Казахстаны Тээврийн цагдаад саатуулагдаж, торгуулжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын дөрөвний өдөр Стамбул-Астана чиглэлийн нислэг үйлдэж байсан онгоцны багийнхан онгоцонд зөрчил үйлдэж байгаа зорчигчийн талаарх мэдээллийг Астана хотын олон улсын нисэх буудал дахь цагдаагийн хэлтэст  хүргүүлжээ. Хөлгийн багийнхан мэдээлэхдээ, зорчигч нислэгийн үеэр согтууруулах ундаа хэрэглэж, бусад зорчигчийн тав тухыг алдагдуулан, дүрэм зөрчсөн хэмээсэн байна. Нисэх буудлын цагдаагийн хэлтэс мэдээллийг шалгаад, хэргийг Тээврийн цагдаагийн газарт шилжүүлжээ.

 Хэргийг шалгаж, зөрчил гаргасан этгээд нь Монгол Улсын, 39 настай иргэн гэдгийг тогтоон, цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байна.

 Шинжилгээ хийхэд тэрбээр согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд түүнд захиргааны хариуцлага тооцон, хөдөлмөрийн хөлсийг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр мөнгөн торгуул оноосон байна.

Share:
26

like

dislike

love

funny

angry

sad

wow