"16 настай охид нэгнийхээ биед халдаж, охирол учруулсан этгээд ял шийтгэгдсэн"

Цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхэд бусдын биед халдсан үйлдлийг тухайн үедээ цагдаагийн байгууллага шалгаад шийдвэрлэсэн байна.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Цахим сүлжээнд өсвөр насны хүүхэд бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад уг үйлдэл нь 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон бөгөөд тухайн үед бүртгэн, шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Шалгалтаар 16 настай, эмэгтэй Э нь 16 настай, эмэгтэй Г-ийн биед хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нь тогтоогдож, 2023 оны долдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 15 хоног зорчих эрх хязгаарлах ял оноосон" гэсэн мэдээллийг өглөө.
Шүүхийн байгууллагаас мэдээлснээр Э-д 15 хоног зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.






