''Цахим засаглалын хөгжлийн индекс'' үзүүлэлтээр 193 орноос Монгол улс 46 дугаар байрт жагсжээ
НҮБ-аас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2024 онд 28 байраар урагшилжээ. Ингэснээр 193 орноос 46 дугаар байрт орсон байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 74-р байранд жагсаж байжээ.
Мөн "Цахим оролцооны индекс" үзүүлэлтээр 37 дугаар байрт орсон байна. 2022 онд энэ үзүүлэлтээр 57 дугаар байранд жагсаж байсан бөгөөд түүнээс хойш 20 байраар урагшилжээ.