Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт тавьжээ
Хөгжлийн банкны хэрэгт шалгагдаад буй Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь өөрийн хилийн хоригийг чөлөөлж өгөх тухай хүсэлтээ хэргийг шүүж буй хуралдааны даргалагчид ирүүлжээ. Тодруулбал, тэрбээр Дараа долоо хоногт зохиогдох Азийн хөгжлийн банкны хилийн уулзалтад оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгон богино хугацаанд ч гэсэн нүүр тулан уулзах, санал солилцох хэмжээний хоёроос гурван хоногт багтаан зорчих боломжоор хангаж өгөх тухай хүсэлт тавьсан байна. Түүнчлэн шүүх хурлын мэтгэлцээний шатанд хавтаст хэрэгт авагдсан мэдээллийн хүрээнд өөрийн биеэр тайлбар хариулт өгч оролцохын зэрэгцээ эзгүйд нь түүний өмгөөлөгчийн зүгээс хариулахаар бэлтгэсэн бүх зүйлтэй ижил байр суурьтай оролцох өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ. Уг хүсэлтийн хариуд шүүх хурлын даргалагч шүүгч хилээр гарах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Шүүхийн байр суурь анхнаасаа тодорхой буюу бүх оролцогчдод ижил тэгш боломжоор хандана. Хуралдаан дуустал хилийн хоригийг цуцлах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Хөгжлийн банкны гэх хэргээр шүүгдэж байгаа бүх оролцогчдод хилийн хориг тогтоосон байгаа бөгөөд Төв банкны захирал Б.Лхагвасүрэн нь "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт холбогдон шалгагдаад байгаа юм.