Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээллийг Английн талаас ирүүлсэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэдэг мэдээллийг Английн талаас ирүүлсэн. Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татсан. Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Б.Энхсүхийг Английн хууль хяналтынхан шалгаж буй гэсэн мэдээлэл байхгүй. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг Элчин сайд Б.Энхсүхээс өөрөөс нь тодруулсан нь дээр байх" гэлээ.