Бусдын амь насыг хөнөөгөөд хэргийн газраас галт зэвсэгтэй зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна
Цагдаагийн байгууллагаас хүнийг алах гэмт хэрэгт сэжиглэгдэж буй 39 настай Н.Оюунбаатарыг эрэн сурвалжилж эхэллээ. Эрэн сурвалжлагдаж байгаа этгээд нь Хөвсгөл, Булган, Орхон аймгийн нутаг дэвсгэрт байж болзошгүй бөгөөд биедээ галт зэвсэгтэй яваа аж.
Тухайн сэжигтэй этгээд нь ногоон өнгийн үстэй дээлтэй, гадуураа ногоон эрээн куртиктэй, хар хөх өнгийн ноосон малгайтай, бор алаг өнгийн түрийтэй гуталтай, хар өнгийн мустанг-5 маркийн мотоциклтой яваа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Доорх этгээдийг харсан хүн Цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулж байна.