МИАТ-ын онгоцны нислэгийг 200 гаруй хүн хүлээж байгаа ч хэзээ нисэх нь тодорхойгүй байна

11-р сарын 3, 2023 - 10:57
1 жил өмнө
 0  63
МИАТ-ын онгоцны нислэгийг 200 гаруй хүн хүлээж байгаа ч хэзээ нисэх нь тодорхойгүй байна
МИАТ ТӨХК-ийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц байгалийн үзэгдлээс шалтгаалж гэнэтийн зогсолт хийгээд байна. Нислэг тодорхойгүй хугацаанд хойшилсонтой холбоотойгоор 200 гаруй зорчигч онгоцны буудалд хүлээж байгаа бөгөөд нислэгийг яаралтай төлөвлөхийг хүлээж байгаа хүмүүсийн зүгээс илэрхийлжээ. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ162 нислэгийн зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор агаарын хөлөгт техникийн үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул нислэгийн хуваарьт цагийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг МИАТ ТӨХК-иас мэдээллээ.
Мөн нислэгийн аюулгүй ажиллагаа болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгааг онцолжээ.
Нислэг хойшилсон гэнэтийн шалтгаан нь онгоцны хаалганы хэсэгт аянга буусантай холбоотой. Тиймээс техникийн зайлшгүй үзлэг хийх шаардлага үүссэн гэв.Одоогоор нислэгийн тов гараагүй байна.
Share:
63

like

dislike

love

funny

angry

sad

wow