Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн витамин зарсан гэж ЭЦГ-аас шалгаж эхэлсэн гэнэ
Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг витамин зарсан хэргээр ЭЦГ-аас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суралцаад, эх орондоо ирэхдээ Лондон хотын Бүүтс эмийн сангаас витамин оруулж ирж зарсан асуудлыг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Энэ хүрээнд Н.Өнөрцэцэгээс витамин авсан иргэдийг ЭЦГ-аас дуудаж мэдүүлэг авч буй гэнэ.