Хоёр хүүхдийн биеийн байдал ХҮНД, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн түргэний машин Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсан. Ослын улмаас түргэний машинд сууж явсан 6 хүн газар дээрээ нас барж, 2 хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Эмнэлэгт хүргэгдэж ирсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.






