МУГТ Б.Сугарсүрэн: Бодибилдингийн холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг барьж, энд тэндээс зээл авдаг

2-р сарын 17, 2025 - 08:27
6 өдрийн өмнө
 0  35
МУГТ Б.Сугарсүрэн: Бодибилдингийн холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг барьж, энд тэндээс зээл авдаг

МУГТ Б.Сугарсүрэн өчигдөр тайлбар хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр  "Бодибилдингийн холбооны Ерөнхийлөгч Ш.Амарсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг барьж, энд тэндээс зээл авдаг" гэж хэлсэн юм. МУГТ, Бодибилдингийн тамирчин Б.Сугарсүрэн допинг болон холбооныхоо асуудлаар тайлбар хийхдээ ийн хэлсэн.Түүнчлэн "Өнгөрсөн жил Азийн аваргын тэмцээнийг 830 сая төгрөгөөр зохион байгуулах нэрээр 400 сая төгрөгийг өөрөө идсэн. Энэ жил дахиад ДАШТ-ээс мөнгө авч чадаагүйдээ надад хорсоод байгаа юм" хэмээсэн юм.

МУГТ Б.Сугарсүрэн нь хамгийн сүүлд Олон улсын бодибилдингийн хамгийн том холбоо болох IFBB-ийн Эмэгтэйчүүдийн Дэлхийн аваргын тэмцээнээс Монгол Улсын гавьяат, Монголын Бодибилдинг Фитнесийн Хөгжлийн Холбооны тамирчин Батбуянгийн Сугарсүрэн алтан медаль хүртсэн. Энэ нь манай улсын хувьд түүхэн үйл явдал болж байна.Дэлхийн 203 орныг эгнээндээ нэгтгэсэн IFBB-ийн энэхүү тэмцээн энэ сарын 16-наас 19-ний хооронд Япон улсын Токио хотод болсон юм. Олон улсын бодибилдингийн шилдэг 1500 тамирчин энэхүү тэмцээнд оролцсон бол аварга нь манай улсаас тодорч, алтан медаль хүртсэнээр Монгол Улсынхаа төрийн дууллыг анх удаа дэлхийн бодибилдингийн аваргын тавцанаа эгшиглүүлсэн билээ.

Share:
35

like

dislike

love

funny

angry

sad

wow