"Choco pie", " шоколад" хулгайлсан гэх залуусыг олж тогтоон шалгаж эхэллээ

2-р сарын 28, 2024 - 12:20
8 сарын өмнө
 0
"Choco pie", " шоколад" хулгайлсан гэх залуусыг олж тогтоон шалгаж эхэллээ

"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" дараа нь тус салбарын  өөр нэг дэлгүүрээс шоколад зэргийг хулгайлсан бичлэг  өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Дээрх бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулсан байна. Энэ дагуу БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр шалгаж, машинтай залуусыг олж тогтоожээ. Хулгайн хэрэг Баянзүрх дүүрэгт байрлах  ""GS25" сүлжээ дэлгүүрт болсон учир тус дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

Share:
73

like

dislike

love

funny

angry

sad

wow