О.Есүгэн хүрэл медалийн болзол хангаж, "Парис 2024" олимпын эрхээ авлаа

9-р сарын 29, 2023 - 15:29
1 жил өмнө
 0
О.Есүгэн  хүрэл медалийн болзол хангаж, "Парис 2024" олимпын эрхээ авлаа

Наадмын боксын эмэгтэйчүүдийн 50 кг-д манай тулаанч О.Есүгэн дэлхийн хошой аварга, Казахстаны Назым Кызайбайтай шөвгийн наймын тулаанаа хийв.

Ялсан нь медальд хүрэх тун хариуцлагатай даваанд манай боксчин шийдэмгий тулалдсаар өрсөлдөгчөө оноогоор яллаа. Шүүгчдийн дөрөв нь манай боксчинг ялсан гэсэн бол үлдсэн нэг нь тэнцсэн гэж үзсэн юм.

Манай тамирчин "Ханжоу 2023" Азийн наадмын хүрэл медалийн болзол хангаснаар "Парис 2024" Олимпод оролцох эрхээ баталгаажууллаа гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээлэв.

Share:
20

like

dislike

love

funny

angry

sad

wow