Л.Энх-Амгалан: Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй...
Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан асуудал дахин гарчээ. Тодруулбал, Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг "ТDU" нэртэй сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зоджээ. Энэ байдал есдүгээр сараас эхэлсэн бөгөөд хүүхдүүдэд “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэх ойлголт суулгасан байжээ. Сургалт орох үедээ хэт их зодсон хүүхдүүддээ чихэр өгч аргадаад гаргадаг байсан талаар эцэг, эхчүүд хэлж байна.
Харин энэ тухай БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудастаа "Би Багш нараа хамгаална...Багш бүхэн "хүчирхийлэгч"биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа больмоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд ...Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг.. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй...Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ...!!!Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй...!!! Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай.Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү...гэжээ.