Монголын хоол зүйчид Марс гарагт идэх боломжтой, 30 жил хадгалах хүнс бэлджээ

11-р сарын 21, 2023 - 08:21
1 жил өмнө
 0  36
Монголын хоол зүйчид Марс гарагт идэх боломжтой, 30 жил хадгалах хүнс бэлджээ

Монголын хоол зүйчид Марс гарагт идэх боломжтой, 30 жил хадгалах хүнс бэлджээ.Тэд энэ бүтээгдэхүүнийхээ дээжээс аваад АНУ руу өнөөдөр  явах гэж байна. 

Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа 1981 онд сансарт ниссэн бол энэ удаа монголчууд  Марс гарагт идэх хоолыг бэлтгэж байна. Энэ багынхан  Марсын Цөлийн судалгааны төвийг өнөөдөр зорьж байна.  Тэд өөрсдийн бэлтгэсэн хоолоороо өдөрт 5 удаа хооллох юм байна. Цаашлаад Марсын аналог төвийг Дундговь, Өмнөговь аймагт байгуулахаар яригдаж эхэлжээ. Энэ төвд Ангараг гараг дээр очоод хэрхэн амьдрах, юу идэхийг судлах, шинжлэх мөн жуулчдыг татах томоохон газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байгаа юм.

Share:
36

like

dislike

love

funny

angry

sad

wow