Ногдол ашгаа хандивлах хүсэлт гаргажээ

2-р сарын 20, 2025 - 19:08
1 өдрийн өмнө
 0  53
Ногдол ашгаа хандивлах хүсэлт гаргажээ

E-Mongolia системээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашигт санал өгөх үйл явц үргэлжилж байна.

2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагийн байдлаар E-Mongolia системээр 81,584 иргэн саналаа өгчээ. Үүнд:

  • Ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргасан иргэдийн тоо 81,070 иргэн,
  • Хуримтлалын сан буюу ирээдүйд хэрэглэх зорилгоор хуримтлуулж хадгалах эсвэл Баялгийн сангийн агуулгаар хадгалах гэсэн сонголт хийсэн 3,282 иргэн,
  • Хандив буюу нийгмийн сайн үйлс болон төсөл, санд хандивлах хүсэлт гаргасан 207 иргэн ногдол ашгаа  саналаа тус тус илгээсэн байна.

Энэхүү санал авах ажиллагаа 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэд саналаа дахин засварлах боломжтой.

Санал өгөөгүй иргэдийн ногдол ашиг автоматаар банкны дансанд шилжигдэх болно.

 Хэрэв та хүсвэл И-Монголиа аппликэйшинд нэвтэрч, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн зарцуулалтад санал өгөх юм. Үүнд,

  • Бэлэн мөнгө – /Ногдол ашгаа өөрийн банкны дансанд шууд шилжүүлэн авах/
  • Хуримтлалын сан – /Ирээдүйд хэрэглэхээр хуримтлуулж хадгалах (Баялгийн сан)/
  • Хандив – /Нийгмийн сайн үйлс, тодорхой төсөл, санд хандивлах/ гэсэн 3 төрлөөс сонгох боломжтой.

Хэрэв санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Share:
53

like

dislike

love

funny

angry

sad

wow