Ламхай нарыг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийн шалгах харьяаллыг өөрчилжээ
Гандантэгчинлэн хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх асуудлыг Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байсан юм.
Уг хэргийн харьяаллыг өөрчилж, Мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тус албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар бүлгийн харьяаллын гэмт хэрэг болон Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалал тогтоосон насан хүрээгүй хүн өртөж хохирсон гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.
Онц ноцтой хэргийг татан шалгадаг юм.