Хэнтий аймагт дулааны станц барьж байна
МУ-ын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд арван аймагт төвийн дулааны станц бүтээн байгуулах төсөл хэрэгжиж буй.
Эдгээр аймгийн нэг нь Хэнтий аймаг. Дулааны станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Хасу Мегаватт” компани ажиллаж байна. Одоогийн байдлаар зуухны үндсэн барилга угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын талбарт 50 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.