"Korean Air"-ийн нислэгийн үеэр онгоцны хаалгыг нээхийг завдсан хэрэг гарчээ
Өмнөд Солонгосын "Korean Air" компанийн нислэгийн үеэр онгоцны яаралтай тусламжийн хаалгыг онгойлгохыг завдсан эмэгтэйг саатуулжээ. Цагдаагийн мэдээллээр, тухайн эмэгтэй хар тамхи хэрэглэсэн байсан бөгөөд Нью-Йоркоос Инчон руу нисч байсан онгоцны хаалгыг хүчээр онгойлгохыг завдсан гэнэ. 26 настай бүсгүйг нисэх онгоц өчигдөр орой Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, онгоц ниссэнээс хойш 10 цаг орчмын дараа тухайн бүсгүйд түгшүүрийн шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд онгоцны үйлчлэгч нар саатуулахаас өмнө ослын гарцыг олон удаа нээхийг оролджээ. Цагдаа нарын мөрдөн байцаалтын явцад сэжигтнээс энгийн урвалжийн хар тамхины шинжилгээнд хууль бус хар тамхи илэрсэн нь тогтоогдсон тул яаралтай баривчилсан байна. Цагдаагийн байгууллагаас яг ямар хэмжээний хар тамхины хордлого болохыг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газарт ханджээ.
Тухайн эмэгтэй Нью-Йоркт зургаан сар гаруй хугацаанд оршин суусны дараа Өмнөд Солонгост нэвтэрсэн бөгөөд сэтгэцийн эмгэгийн талаар ямар ч бүртгэлгүй байжээ.
Тус улсад өмнө нь өнгөрсөн зургадугаар сард өсвөр насны хүүхэд метамфетамины нөлөөгөөр нислэгийн үеэр онгоцны хаалгыг онгойлгохыг завдсан хэргээр гурван жилийн хорих ял авсан.